2020.09.28
Орон нутгийн хөгжил
Чандмань-Өндөр сум шинэ цэцэрлэгтэй боллоо
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын шинэ цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.
Чандмань-Өндөр сум цэцэрлэгийн нэгдсэн байргүй байсан бөгөөд 4 тусдаа барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Эдгээр барилгууд 1925, 1963, 1970, 2006 онд баригдсан барилгууд бөгөөд олон жил ашиглагдаж, барилгын чанар муудсан тул мэргэжлийн байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм.
Иймд шинэ цэцэрлэг барих хүсэлтийг сумын удирдлагууд болон багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2019-2020 оны улсын төсөвт 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж “Хийт констракшн” ХХК тогтоосон цаг хугацаанд нь барьж ашиглалтад орууллаа.
Шинэ цэцэрлэгтэй болсноор Чандмань-Өндөр сумын хүүхэд багачууд маань эрүүл, ая тухай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Мөн тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд шинэ дотуур байрны барилга ашиглалтад орсон бөгөөд 320 хүүхдийн сургуулийн барилга баригдаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17