2020.09.28
Орон нутгийн хөгжил
УИХ-ын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Б.Бейсен, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Зульфхар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тилейхан зэрэг албаны хүмүүс дагалдан явна.
УИХ-ын даргыг Өлгий хотын төв талбайд аймгийн удирдлагууд угтан авч, Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжуудыг танилцуулж, ирэх намрын чуулганаар “Үндсэн хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг 42 хуулийг шинэчлэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өглөө.
Мөн шинээр ашиглалтад орсон Өлгий сумын ерөнхий боловсролын 10 дугаар сургууль болон 5, 7 дугаар сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03