![УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа](https://vip76.mn/media/news/original/2020/09/29/ff77060996937c32b9bd763e6728d91a.jpg)
2020.09.28
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар 09 -р сарын 17-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Овоо, Бэрх, Хэрлэн сумын иргэд, сонгогчидтой уулзаж ярилцлаа.
Гишүүд "Улсын тэргүүний сум"-аар шалгарсан Хэнтий аймгийн шилдэг сумдын нэг Баян-Овоогоос уулзалтаа эхлүүлсан байна. Өнгөрсөн хугацаанд сумын төвийн инженерийн шугам сүлжээ, дотуур байр, цэцэрлэгийн шинэ байр гэх мэт олон бүтээн байгуулалт хийгдсэн байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ШИЛДЭГ СУМ БАЯН-ОВОО:
"Эргэх холбоо 43"-ийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд ирэх 4 жилд Баян-Овоо суманд ЕБС-ийн байрны их засвар, ЗДТГ-ын барилга, цэвэр бохир усны шугам сүлжээ, Спорт заал зэргийг шийдвэрлэж өгөх "гэрийн даалгавар"-ийг сумын иргэд гишүүдэд эрэмбэлж өглөө.
ХЭНТИЙ АЙМГИЙН БЭРХ СУМ:
Гишүүдийн дараагийн уулзалт уурхайн бяцхан сууринтай Бэрх суманд очлоо. Өнгөрсөн 2017-2020 онд Бэрх суманд нийт 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Цаашид ч шийдэх олон асуудал бий.
Гишүүд ирэх 4 жилд Бэрх сумыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг тал талаас нь ний нуугүй ярилцсан юм. Дулааны станц, эмнэлгийн их засвар, ЗДТГ-ын барилга зэрэг 8 том бүтээн байгуулалтыг ирэх жилүүдэд Бэрх суманд нэн түрүүнд хийхээр иргэд саналаа нэгтгэлээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТ БУЮУ ХЭРЛЭН СУМ:
Хэнтий аймгийн бүх сум, тосгодод хэрэгжүүлж буй "Эргэх холбоо-43" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Чингис хот буюу Хэрлэн сумын иргэдтэй уулзав.
Аймгийн төвийн иргэдээс хамгийн их санал авсан гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд ирэх 4 жилд илүүтэй анхаарч ажиллахаа гишүүд тодорхойллоо.
"Эргэх холбоо-43" хөтөлбөрийн хүрээнд гишүүд тойрогтоо 2020 оны 09-р сарын 17-28 өдрүүдэд Хан Хэнтий аймгийн бүх сум, тосгодоор нийт 3000 гаруй км зам туулж, 4000 гаруй хүнтэй уулзаж, 2021-2024 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санал, хүсэлтийг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж ирэх дөрвөн жилд хамтран хийх зорилт тавин ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://img.youtube.com/vi/_56eLs5NNQw/hqdefault.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/23/2f80f22075ae1cb4ae82185cdfc705a8.png)
Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулна
2025.01.23
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/20/d007d4602dafa6db6c70ebde6ffc613f.jpg)
Хөх нүүрс төсөл бүс нутагт жишиг болно
2025.01.20
![](http://img.youtube.com/vi/lD4rAcumnVQ/hqdefault.jpg)
Ерөнхий сайд Шуурхай штабт ажиллалаа
2025.01.20
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/20/13fe02b982dcf3658c049b98d78994da.jpg)
Шуурхай штабын хуралдаан боллоо
2025.01.20