МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо
2020.09.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо

Мөрөн сумын шинэ суурьшлын бүс болох 14-р хороо нь 3,246 хүн ам 970 өрх, цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй өргөжин тэлж байгаа хороо юм.

Иргэдийн зүгээс удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Шинэ цэцэрлэг баригдсанаар 10, 14-р хорооны 2-5 насны 162 хүүхэд багачууд эрүүл, ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байна.

Түүнчлэн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 30 орчим ажлын байр шинээр бий болж байгаа юм.
14-р хороо нь Мөрөн сумын 3 дахь дэд бүтцийн төв болон хөгжихөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн сургуулийн барилга, 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилга, 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай баригдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ