МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мөрөн сум шинэ ахмадын өргөөний байртай боллоо
2020.09.30
Орон нутгийн хөгжил

Мөрөн сум шинэ ахмадын өргөөний байртай боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шинэ Ахмадын өргөөний нээлтэд оролцлоо.  

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 4300 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд тэдний тавьдаг гол хүсэлт Ахмадын өргөөний байртай болох асуудал байдаг.

Иймээс Мөрөн сумын 9 болон 13-р хороонд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын өргөөний 2 байр шинээр барих хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд ийнхүү 9-р хорооны Ахмадын өргөөний байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Харин 13-р хорооны ахмадын өргөөний байрны барилгын ажил 80 хувьтай байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох юм.

Эдгээр Ахмадын өргөөний байранд 9-14 хорооны 1264 ахмадууд хамрагдах бөгөөд Ахмадын баярын босгон дээр эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ