МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.01
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн ипотекийн зээлд хамруулах вэ?

Улсын Их Хурлын  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.01) хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо мөнгөний чиглэлийг хэлэлцэж эхэлж байна. Тогтоолыг төслийн хувьд харахад зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, ипотекийн зээлийн санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх гэсэн хоёр онцлог зүйлийг оруулсан байгаа нь харагдаж байна. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд үзвэл инфляцийн зорилтыг нэмэх, хасах гэж үзэн ипотекийн зээлийг 6 хувьд барих гэж байна гэж харлаа. 

Ипотекийн санхүүжилтйн тогтолцоог бүрдүүлнэ гэж оруулсан байна. Бүрдүүлээд зогсохгүй үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас, Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн 6 хувийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Зах зээлийн тооцоо судалгаанд суурилж , хөгжүүлэх энэ санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх бодлогыг Монгол банк барьж байна гэж ажиглагдаж байна. 

Одоогийн санал болгож байгаа 6 хувийн ипотекийн зээлийг гаргах дээрхи саналтай зөрчилдөх үү? Эсвэл уялдаа холбоотой үргэлжлэх үү? Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш зах зээлд 5 их наяд төгрөг гарсан гэж байна. 100 мянган иргэн 8 хувийн зээл авсан байна. Судалгаагаар 2 сая төгрөгнөөс дээш орлоготой иргэд буюу сардаа 682000 төгрөг төлөх чадвартай энэ зээлд хамрагдсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ