2020.10.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Мөрөн сумын 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна. Тэрээр энэ үеэрээ улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын санхүүжилтээр Хөвсгөл аймагт хийгдсэн бүтээн байгуулалтуудыг ашиглалтад хүлээн авч, нээх үйл ажиллагаанд оролцлоо.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ТИКА олон улсын байгууллагын 60 гаруй мянган ам.долларын санхүүжилтээр барьж ашиглалтад оруулаад байна.
Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 2 бүлгийн 60 гаруй хүүхэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа юм.
11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
11-р цэцэрлэгийн эрхлэгч болон эцэг эхчүүдийн зүгээс ирүүлсэн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих хүсэлтийг ТИКА олон улсын байгууллагад уламжилж тус байгууллагаас хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.
ТИКА олон улсын байгууллага Хөвсгөл аймагт 15 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцоод байна.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17