2020.10.01
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Банкны салбарын чанаргүй зээл ямар байгаа вэ?
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.01) хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Мөнгөний бодлого бол инфляцийг тогтворжуулах, ждийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ гэж ойлгож байна. Цар тахлын энэ үед маш оновчтой мөнгөний бодлого хэрэгтэй. Ингэхгүйгээр энэ хүндрэлээс гарах боломж байхгүй. Энэ бодлогоор дамжуулан банкны зээлийн хүүг тогтоох, бүх салбарт зээлийн хүртээмжийг сайжруулах замаар эдийн засгийг хэвийн байдалд оруулах нь тодорхой юм.
Оны эхнээс манай Монгол төгрөг долларын аясаар 3 хувь суларсан байна. Төгрөгний ханш сулраад байна. Үүнийг яах ёстой вэ? Нөлөөлж байгаа нөлөөл байна. Төсьийн алдагдал, гадаадын хөрөнгө оруулалт буурч иргэдийн төгрөгт итгэх итгэл буурч байна. Итгэх итгэлийг олгох чиглэлээр ямар ажил хийх вэ?
Банкэы чанаргүй зээл эхний таван сарын байдлаар нийт зээлийн 11% байсан. Энэд ямар өөрчлөлт гарч байна вэ?
2021 оны мөнгөний бодлогын чиглэл өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай байна вэ? Цар тахалтай холбогдуулан ямар нэмэлт арга хэмжээ авч байна вэ?
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11