МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.01
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Төгрөгийн хадгаламжийн хүү өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ?

Улсын Их Хурлын  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.01) хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: 

Хадгаламжийн хүү яг хэд байна вэ? Бүгд зээлийн хүүгийн эх үүсвэрийг онцолж байна. Эх үүсвэр нь яг хэд байгаа юм бэ? Долларын хадгаламж жилийн 3,8 хувь гэж байна. Төгрөгийн хадгаламж жилийн хүү нь хэд юм бэ? Жилийн 13 хувь гэж байсан нь буусан юм уу? 

Заавал байлгах нөөцийн хувь буусан. Энэ мөнгө эдийн засаг уруу ороод бодит нөлөөл үзүүлсэн үү? Т.Доржханд гишүүн хэлсэн. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг V гэж үзэж байна гэж хэлсэн. Эдийн засгийн өсөлтийн энэ үед инфляци 6 хувьтай байж чадах уу?

ШИНЭ МЭДЭЭ