МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Мөнх-Оргил: Сэлбийн дэд төвийн дулааны станц хэзээ ашиглалтад орох вэ?

УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 


 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өвөлжилтийн асуудлаар асуулт асуулаа. 

"156 ажил төлөвлөөд гүйцэтгэл 95 хувийн биелэлттэй байна гэж байна. Энэ но-той байгаа юм биш үү. Яагаад гэвэл ийм сайн биелэлттэй байсан бол надад иргэдээс ингэж их дуудлага, захидал, хүсэлт авахгүй байсан байх. 

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын айл өрхүүдийн дулаан хэзээ бүрэн өгч дуусах вэ? энэ талаар иргэдээс гомдол их ирж байна

Хоёрдугаарт, Сүхбаатар дүүргийн 12-16 дугаар хороодын нутаг дэвсгэр дээр Сэлбийн дэд төв гэсэн том бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ дэд төвийн ажлын хүрээнд дулааны станц 10 сарын 1 өдөр ашиглалтад орох ёстой байсан. Энэ хэзээ ашиглалтад орох вэ?

Гуравдугаарт, Жил бүр л бэлчээрийн даац хэтэрлээ гэж ярьдаг. Тэгэхээр хамгийн сүүлийн эрдэмтдийн судалж, тогтоож байгаагаар манай улсын нутаг дэвсгэр хэдэн сая малын бэлчээрийн даацтай юм бэ? үүн дээр тоо байна уу? 

Ер нь бол бэлчээрийн даац хэтэрсэн нь тодорхой. Үүнийг цогцоор шийдэх талаар Салбарын сайдад ямар төлөвлөгөө байна вэ?

 

ШИНЭ МЭДЭЭ