2020.10.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Одонтуяа: БГД-ийн хоёр сургуулийн өргөтгөлд 50 хан сая төгрөг төсөвлөсөн байна. Ингэж ялгаж болохгүй!

УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 


 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа.

Энд боловсролын салбарын талаар нилээд асуудлууд байна. Энд хоёр сургуулийн асуудлыг ярих гэсэн юм. Энэ маш ноцтой хэмжээнд хүрчхээд байгаа юм. 

БГД-ийн Сэтгэмж сургууль, 640 хүүхдийн өргөтгөл, Эрдмийн өргөө сургууль бас 640 хүүхдийн өргөтгөл. Хоёулаа 2018 онд ажил нь эхэлсэн. Гэтэл нэг дээр нь 1,5 тэрбум төгрөг, нөгөө дээр нь 2 тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байхад 2021 онд хоюулан дээр нь 50, 50 хан сая төгрөг тавьсан байна. Арай ингэж болохгүй ш дээ. Ямар дээр нь хэдэн тэрбумаар нь тавьдаг, ямар дээр нь ингэж тавьдаг юм бэ.Өнөөдөр эцэг, эхчүүд нь суулт зарлачихсан байна.

Үнэхээр төсөв хүнд байгааг би ойлгож байна. Гэхдээ энд тэвчиж болох зардлууд маш их байна шүү дээ. Сумдад ямар олон музейн барилга барьдаг юм бэ? үүнийг тэвчиж болно шүү дээ. 

Гэтэл хүүхэд сургуульд явахгүй байж  болохгүй байхгүй юу!. Тэдгээр хүүхдүүдийн эрх ашгийг ингэж хөндөж болохгүй. 1200-аад хүүхдийн энэ асуудлыг шийдэж өгөөч ээ гэж би хичээнгүйлэн гуйж байна. 

Дараагийн асуудал нь утаатай холбоотой асуудал байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт түлшнээс өөр шийдэл орсон уу? би өнгөрсөн 6 сар дүүргийн онцгой комисс дээр ажиллалаа. Энэ түлш чинь арай бишээ. Манай дүүргийн төрийн албан хаагчид энэ 6 сар өөр ажил хийгээгүй, бүгд энэ түлшинд дайчлагдсан. Эхний жил бол хүний хүчээр "зодсоор" байгаад өвлийг дуусгасан. Цаашид ингэж явж болохгүй ээ. 

Хоёрдугаарт асуудал нь хүрэлцээ муу байна. Нэг айлд 7 хоногт 6 шуудай чинь хүрдэггүй. Мөн маш их хортой, тортогтой. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй.

Түүний асуултад Шадар сайд Я.Содбаатар "Утааг буруулах чиглэлээр өөр олон ажил хийж байгаа" гэсэн хариулт өгсөн юм. 

ШИНЭ МЭДЭЭ