МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Завхан аймагт ажиллаж байна
2020.10.04
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга Завхан аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллаж байна. Түүний хамт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар тойрогтоо Засгийн газрын гишүүд, салбарын сайд, дэд сайд нарын бүрэлдэхүүний хамт ажиллаж байна.

Энэ үеэр Завхан аймагт тулгамдаж байгаа эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарын асуудлуудыг газар дээр нь танилцан, шийдвэрлэж байна.

Улиастай сумын дэд бүтэц, инженерчлэл, дулааны станц, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, 650 айлын орон сууцны хороолол гэх мэт олон томоохон бүтээн байгуулалт шинээр хийгдэхээр болж байна.

Үүнд, 

  1. Аймгийн төв болон Тэлмэн суманд услалтын 2 системийг шинэчлэнэ.
  2. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 11-р сард багтаан нээнэ.
  3. Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор ойрын үед хангана.
  4. Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгийг 11-р сард багтаан диализийн аппараттай болгоно.
  5. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2021 онд багтаан 2 дахин нэмэгдүүлж, шинэчлэнэ.
  6. Инженерийн шугам сүлжээний зураг хийх 400 сая төгрөгийн 6 арга хэмжээг ирэх оны төсөвт суулгана.
  7. Нисэх онгоцоор зорчих иргэдийн тийзний үнийг хямдруулна.

ШИНЭ МЭДЭЭ