МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Биокомбинатын хүүхэд, багачууд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдаж эхэллээ
2020.10.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Биокомбинатын хүүхэд, багачууд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдаж эхэллээ

Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 121-р цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн 12-р хорооны ИТХ-ын төлөөлөгч О.Анхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 121 дүгээр цэцэрлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 оны 10-р  сарын 02-ны өдөр ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэг нь өмнө нь 6 бүлэгт 26 багш, ажилтай, 150 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ барилга ашиглалтад орсноор 10 бүлэгт 41 багш, ажилчидтайгаар 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа нь өргөжин нээгдлээ.

Ингэснээр 12 дугаар хороо буюу Биокомбинатын  2-5 насны хүүхэд, багачууд цэцэрлэгийн өмнөх боловсролд 100% хамрагдаж эхэллээ.

ШИНЭ МЭДЭЭ