2020.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

"Оюутолгойн" гэрээтэй холбоотой асуудал болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудал гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Гэрээний сэдэл бол буруу биш. Бид нар гуравдагч том компанитай хамтран ажиллах нь зөв. Том стратегийн орд газруудаа олон улсын зах зээлийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энэ дунд детал хэсэгтээ олон алдаа гаргасан. Дэлхийн том корпорацитай дэлхийн хэмжээнд тулах хэрэгтэй байна. Үүнийг ямар нэгэн байдлаар Монголчилж болохгүй. Эрдэнэс - Оюутолгой компанийн чадавхийг сайжруулах хэрэгтэйгээс гадна ТУЗ-ын гишүүд нь хүртэл бүтэн цагаар ажилладаг байх ёстой. 

Урт хугацааны өмнө буюу 1,5 жилийн өмнө надад мэдээлэл ирж байсан. Тухайн үедээ тоогоогүй. Харин хоёрдахь мэдээллээ авсны дараа хууль бус гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна гэдгийг мэдсэн. Үүнийг хэнд ч хэлээгүй байсан. Нэдүгээрт улс төрийн сонгууль дөхөж байсан, хоёрдугаарт Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа хүний хувьд их төвөгтэй асуудал байсан. 

ШИНЭ МЭДЭЭ