МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар нутгийнхаа Гавъяатууддаа баяр хүргэлээ
2020.10.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар нутгийнхаа Гавъяатууддаа баяр хүргэлээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгаас төрсөн шинэ Гавъяатууддаа баяр хүргэлээ.

Эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй, тууштай ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын Ерөнхий удирдаач, Хөгжмийн зохиолч, багш, МУСТА Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий "Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн" цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.


15 наснаасаа өдийг хүртэл худалдааны байгууллагад ажиллаж байгаа "Загийн говь" хоршооны тэргүүн, "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонт Баасанжавын Мөнхөө "Монгол Улсын Худалдааны Гавьяат зүтгэлтэн" цол тэмдгийг хүртлээ.


Дорноговь аймгийнхаа нэр хүндийг өндөрт өргөн Монгол Улсын Гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан хоёр Гавьяатдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ШИНЭ МЭДЭЭ