Гавьяат цолоор шагнагдсан алба хаагчдыг салбарын сайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2020.10.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Гавьяат цолоор шагнагдсан алба хаагчдыг салбарын сайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар зарлигаар Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор өнөөдөр шагнагдлаа.

Гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хүлээн авч хүндэтгэл үзүүлээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ цагдаагийн байгууллагын хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний алба хаагч юм.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 28 дахь жилдээ Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчиг, ачаа тээшийг харгалзах хүргэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тэргүүний алба хаагч юм.

ШИНЭ МЭДЭЭ