2020.10.06
Хууль, эрх зүй
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг буцаах жагсаалтаас хасуулах саналыг ХЗБХ дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.06) хуралдаан 09 цаг 40 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.
“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах чиглэл өгсний дагуу хэлэлцүүлэг үргэлжилж байгааг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлэгт оруулахаар дараалалд байсан 99 хуулийн төслөөс 30 хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын 22 буюу Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтаас хасуулах зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.9 хувь нь уг саналыг дэмжив. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Н.Учрал уриалга гаргалаа
2020.11.12
AMARAA's Weekly show (Episode 30)
2020.11.02
Залуу гишүүний зангарагтай ЗҮТГЭЛ
2020.10.30
Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална
2020.10.20