2020.10.06
Орон нутгийн хөгжил
Бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг Гачуурт тосгоны Өрхийн эрүүл мэндийн төвд гардууллаа
БЗД-ийн Гачуурт тосгоноос хойшоо болон зүүн тийшээ амьдардаг иргэдийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй, өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн автомашин байхгүй тул өөрсдөө унаа тэрэг олж эмчээ авчрах эсвэл очиж үзүүлдэг байна.
Уг асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсаны дагуу Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд харьяа эрх бүхий байгууллагад уламжилж асуудлыг шийдвэрлэж чадлаа.
Амьсгалын аппарат, дефибриллятор зэрэг яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай БҮРЭН ТОНОГЛОСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН-ыг Гачуурт тосгоны Өрхийн эрүүл мэндийн төвд гардууллаа.
Чинбүрэн гишүүний санаачлагаар байгуулагдсан Ардын эрүүл мэндийн төлөө лобби бүлгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт шинэлэг санал санаачлагууд гарган ажиллаж байна.
Иргэдийнхээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангаж, асуудлыг шийдвэрлэж ажилласан Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт Гачуурт тосгоны иргэдийнхээ зүгээс маш их талархсанаа илэрхийлье.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16