МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

П.Анужин: Цирк, кино үйлдвэрлэлийг сэргээх талд яам ямар бодлого баримталж байна вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн \2020.10.07\ хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн П.Анужин асуулт асуулаа.

Киноны хуулийг хэлэлцэх тухай асуудлаар ярилцаж байна. Менежментийн хувьчлалыг дагаад кино урлаг, циркийн салбарууд унасан байдаг. Бодлогын тал дээр менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй эргэн ярилцаж, хүмүүсийг хохиролгүй болгож хоёр тал харилцан ярилцсан зүйл байна уу? Соёлын яамны зүгээс ямар бодлого байна вэ? 

Соёлын яамны сайд С.Чулуун хариуллаа.

1990 оноос хойш хамгийн их асуудалд өртөж, хувьчиллын асуудлаар объектоо алдсан салбар бол Соёлын яам. Байнгын хорооны гишүүд нөхцөл байдлуудтай ажлын хэсэг гаргаад танилцаж байна. Гэрээ, бичиг бүгдтэй ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. Заавал төсвийн биш өөрсдөө босгох боломжууд, боловсон хүчин, төр хувийн хэвшил нийлээд босгож болох боломжууд байна. Хуулийн төслийн хувьд кино урлагийн салбарынхантай уулзаж, хэлэлцүүлэг хийсэн. Ажлын хэсгийн мөрөөр хийсэн дүгнэлт материалуудыг танд эргэн хүргэх болно.

ШИНЭ МЭДЭЭ