2020.10.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал: Оюуны өмчийг хамгаалж, үнэлэх хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн \2020.10.07\ хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа.

Өнгөрсөн хугацаанд ашиг орлогоо олохын тулд арилжааны кинонууд хийж ирсэн. Гэтэл түүхээ зөвөөр харуулсан, өв соёлоо сурталчилсан кино хэдийг хийсэн бэ? Бид өнөөдөр ирээдүйд Монголд хөрөнгө оруулалт авчирах хуулийг хэлэлцэж байна.  Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг оруулаад байгуулахыг дэмжиж байгаа ч цөөхөн хэдэн хүнд хөрөнгө оруулалт хийдэг болох вий. Тэр 10 тэрбум төгрөгийг Монгол өв, соёлоо харуулсан түүхэн киног захиалж хийлгэх хэрэгтэй. Манай улсад салбарын сайд нь санг удирддаг буруу тогтолцоо явж байгааг өөрчилж хөндлөнгийн удирдлагатай болгож өгөхийг хүсч байна. Продакшн, мэргэжлийн холбоодуудаас төлөөллүүдийг оролцуулаад, олон нийтийн зөвлөлийн тусламжтайгаар сонгон шалгаруулж хөрөнгө оруулалт хийхгүй бол сангуудаас болж үе үеийн сайдууд хэл аманд ордог. Тэгэхээр үүнийг яаж удирдах вэ, ямар төлөвлөгөө байна вэ?

Соёлын яамны сайд С.Чулуун хариуллаа.

Кино урлагт сайн зохиол, хөгжмийн зохил, дэд бүтэц байхгүй гээд олон асуудал байна. Үүнийг Яам бодлогын хувьд хариуцах болохоос хэрэгжилт, үйл ажиллагааг олон нийтийн төлөөлөл, уран бүтээлч, эрдэмтэн судлаачид оролцсон удирдлагууд хариуцах хэрэгтэй. Арилжааны ба түүхэн бүтээлүүдийг захиалдаг байх ёстой. Яаман дээр соёл урлаг, киног хоёуланг нь дэмжих тусгай санг хариуцсан мэргэжилтэн гаргасан байгаа. Нөгөө талаар зөвхөн төрийн 10 тэрбум төгрөгт найдахаас илүү сангаа баяжуулж, хөрөнгөжүүлэх шаардлагатай байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ