МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

П.Анужин: Киног үйлдвэрлэл бизнес талаас нь харж дэмжих хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн \2020.10.07\ хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ саналаа хэллээ.

Монгол кино урлагийг өдий зэрэгт аваад ирсэн хувийн хэвшлийнхэн энд маш том үүрэг гүйцэтгэсэн. Монгол улсад кино урлаг хөгжөөд 83 жил болсон байна. Хувийн хэвшлийнхэн гадны кино фестивалуудад амжилттай оролцож байгаа. Ашиг хонжоо гэхээсээ илүү Монгол орноо сурталчилах, эерэгээр ойлгуулах, зөөлөн хүчний бодлого явж байгаа учраас кино урлагийг өдий зэрэгтэй нуруун дээрээ аваад ирсэн хувь уран бүтээлчидэд бид талархах ёстой. Талархаад зогсохгүй одоо хэлэлцэгдэж байгаа киноны хуулиар, киног бизнес, үйлдвэрлэл талаас нь харж шинэ төвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Тэдний ажиллах таатай орчныг бизнес, үйлдвэрлэлийн талаас нь харж дэмжсэн зөв бодлогуудыг хуулийн хүрээнд нь тусгаж өгөх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ