УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төслийн ажлын хэсгийг ахална
2020.10.08
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төслийн ажлын хэсгийг ахална

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн ажлын хэсгийг байгууллаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ