МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг өргөн барьлаа
2020.10.08
Эдийн засаг, Худалдаа

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг өргөн барьлаа

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс,  Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1. Монгол Улс,  Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр

КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм.

Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх болон хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Төсөл нь:
  1. Харилцагч-төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжиж, мэдээллийн хомсдол болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх;
  2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлж, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх; “Ур чадварын шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх;
  3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх
  4. КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан ажилчдад түр хугацааны дэмжлэг олгох гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм.
  5. Төслийг хэрэгжүүлэгч төв байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байх бөгөөд Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгоно. Зээлийн хүү 1.25%, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн телбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

ШИНЭ МЭДЭЭ