2020.10.09
Гадаад харилцаа
"Монгол улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил" сэдэвт хурал, гэрэл зургийн үзэсгэлэн боллоо
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал, Гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны дарга Д.Сарангэрэл, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар Гэрэл зургийн үзэсгэлэн, Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, үг хэлэв.
Гэрэл зургийн үзэсгэлэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, засгийн удирдлагуудын харилцан айлчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг түүхэн замнал болгон харуулав.