2020.10.09
Орон нутгийн хөгжил
Дорноговь аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 ширхэг хайлаас модны суулгацыг тариаллаа
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд модны суулгац тарьлаа.
Гишүүд тойргийнхоо иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшлийн газарт мод тарьж, ногоон орчныг бүрдүүлэхийг уриалж байна.
Сайншанд сумын Засаг дарга асан Г.Цагаан-Өвгөн гуай, түүний хүү Ц.Мөнхбатын гэр бүлийн санаачлагаар Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 ширхэг хайлаас модны суулгацыг тариаллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд хүүхдийн парк байгуулахаар төлөвлөж байна.
Мод тарих ажилд идэвхтэй оролцсон:
- Сайншанд сумын ЗДТГ, багийн ажлын алба
- Тохижилт Сайншанд ХТГ
- Ус цаг уур, орчны шинжилгээний төв
- Галба, өөш долоодын говийн сав газрын захиргаа
- АА ТББ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09