МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын нээлт боллоо
2020.10.09
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Замын-Үүд суманд ажиллаа.

Гишүүд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Ийнхүү 7 жилийн турш хүлээгдсэн эмнэлэг ашиглалтад орж байна.

Мөн гишүүд Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хаагчидтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Түүнчлэн гишүүд тойргийнхоо Замын-Үүд сумын 5-р цэцэрлэгийн багачуудад шинэ тоглоомууд бэлэглэлээ. Энхрий бяцхан үрсдээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ШИНЭ МЭДЭЭ