МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав
2020.10.12
Орон нутгийн хөгжил

Дундговь аймгийн ОБГ-ыг техник хэрэгслээр хангав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дундговь  аймагт ажиллаж, аймгийн ОБГ-т автомашин хүлээлгэн өглөө.

Тодруулбал, "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд аймгийн ОБГ-ыг МАЗ маркийн “АЦ-11-40” загварын  гал түймэр унтраах үндсэн албаны  автомашин, “Hyundai county” маркийн хээрийн удирдлагын зориулалтын  автомашин, "Hyundai starex" маркийн шуурхай албаны эмнэлгийн тоноглолтой  автомашинтай болголоо. 

Ингэснээр Дундговь аймгийн ОБГ-ын техник хэрэгслийн хангалт сайжирч, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадамж нэмэгдэж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ