2020.10.13
Орон нутгийн хөгжил
Арвайхээр хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 14-р цэцэрлэг нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдсан шинэ цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо.
Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 14-р цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
Арвайхээр хот цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдээ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
Шинээр ашиглалтад орсон тус цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, 27 багш сурган хүмүүжүүлэгчид ажлын байртай боллоо. Тус цэцэрлэгт энэ жил СӨББ-д хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг харьяалалгүй бүртгэж авах аж. Ирэх жилээс хамран сургалтын хуваарийг дахин тогтоох юм байна.