Б.Дэлгэрсайхан: Цаашид ашиглалтад орох үйлдвэрийн цахилгаан хангамжийг хэрхэн шийдэж байгаа вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Олон бүтээн байгуулалт хийгдэж байна. Ирэх жилээс эхний бүтээн байгуулалтууд ашиглалтанд орно. Эрчим хүчний асуудал толгойны өвчин болсон.Эрчим хүчний сайдаас асуух асуулт байна.
- Цахилгаан хангамжийг хэрхэн шийдэх вэ? Цахилгаан үйлдвэрүүд эхнээсээ 2021 онд ашиглалтанд ороод эхлэхээр цаашдаа 2024 онд олон үйлдвэртэй болно.
- Дулааны станц Дорноговь аймгийн төсөвт байхгүй байна. Цаашдаа үйлдвэрээ дагаад орон сууц баригдаж эхлэхээр дулааны станц зайлшгүй хэрэг болно. Үүнийг 2020 ондоо шийдэх арга байна уу?
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
аас асуухад:
Засгийн газар ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр гаргасан. Аймаг өөрөө орон сууц барина. Орон сууцанд орж чадахгүй байгаа иргэдэд түрээсийн болон ипотекийн зээлийн хүртээмжийг хэр шийдэж өгөх вэ? Төвлөрлийг сааруулье гэсэн холбоотой эдгээр нь хөдөө орон нутагт хэрхэн хэрэгжих вэ? МАН-ын 150 мянган ажлын байрны 30 гаруй мянга нь Дорноговь аймагт байгаа. Энэ олон ажилчдыг хүлээж авахад байр байшин гэх мэт олон зүйл хэрэгтэй. Үүнд хариулт өгнө үү?
ХХАА-н сайдаас асуухад:
БНХАУ руу бэлгийн 30 гаруй мянган хонь гаргалаа. Үргэлжлүүлэн араас нь бог мал гаргах боломж бий юу? Энэ өвөл хатуу өвөл болно. Энэ хэдэн малчдаа үүгээр нь дэмжиж өгвөл ямар байна вэ? Яамны төлөвлөгөө юу байна ?
БШУ-ны сайдаас асуухад:
Ж.Чинбүрэн эмчтэй санал нэг байна. Энэ олон их сургуулиа цөөлөх ямар бодлого байна вэ? Ажилчин анги байхгүй боллоо. МСҮТ-ийг хэрхэн дэмуих вэ?