“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо
2020.10.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо.

Өнөөдрийн хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тэгвэл тус компанийн  ТУЗ-ийн төрийн төлөөллийн шинэ гишүүнээр:

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга,
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг,
Харин хараат бус гишүүдээр:
  • Д.Батхишиг,
  • Ү.Амарбат,
  • П.Өлзийнаран,
  • Х.Болор-Эрдэнэ нарыг тус тус сонголоо.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь нийт 11 гишүүнтэй бөгөөд төрийн төлөөллийн долоон гишүүн, хараат бус дөрвөн гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүд хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлээд өнөөдөр дуусгавар болж байна. 

ШИНЭ МЭДЭЭ