МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Улстөр

Ж.Ганбаатар: Чуулганы хуралдаанд үг хэлэх хугацааг хэрхэн зохицуулах вэ?

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ганБААТАР АСУУЛТ АСУУЛАА.

  1. Дөрвөн минут асуугаад нэг минут тодруулна гэхээр гишүүд дөрвөн минутандаа багтааж ярих гээд байна. Таван минутандаа багтаагаад асуулт, тодруулга нь хамт явбал зүгээр байна. Асуулт бол их товчхон байх ёстой. Дөрвөн минут асууна гэхээр өөрийнхөө бодож байгаа бүх юмыг хэлээд байна. 
  2. Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нэг байна. Гишүүний эрхийг гурван удаа хасах гэх мэт дээр бүлэг дээр энэ тухай яригдаагүй санагдаж байна. Үүн дээр тодруулга авъя. 
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

УИХ-ын хуулийн 13.15-д асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад товч тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй, эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг хоёр хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах эрхтэй. Асуултад үнэн зөв биш, худал мэдээлэл өгөх, асуултанд хариулахаас цааргалсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцдог байх зохицуулалт нэмж өгсөн. Ингэснээр асуулт, хариулт, мэтгэлцээн чанартай явах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ