2020.10.16
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Ковидын үеийн тусламжийн 1 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил тод болго
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүн асуулт асууж, санал хэллээ.
Тэрээр "Гадаад байгаа иргэдэд "КОВИД-19"-ын үеийн тусламж, дэмжлэг гэж хэдэн төгрөг өгсөн вэ? Ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлээр олигтой ажил төсөв дээр алга. ЖДҮ-г дэмжихгүйгээр хэрхэн ажлын байр бий болгох гэж байна вэ?" хэмээн асуулаа.