МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Орон нутагт баригдаж байгаа соёлын төвүүдийн барилгын чанарт анхаарч, хяналт тавих шаардлагатай байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН САНАЛАА ХЭЛЛЭЭ:

"Соёлын тухай хууль, Музейн тухай хууль дээр мэргэжлийн хүмүүс сайтар нухаж ажилламаар байна. Бусад улс орнууд соёлын зөөлөн хүчний бодлогоор нөлөөлөн явж байгаа. Гэтэл бид дотооддоо ард иргэдээ соён гэгээрүүлэх, хүнээрээ хүн хийх асуудал орхигдон явж байна. Яам нэгэнт байгуулагдсан учраас хуулиуд нэлээн чамбай бэлтгэгдэж орж ирнэ гэж итгэж байна. 

Орон нутагт баригдаж байгаа соёлын төв, театрууд, ялангуяа Завхан аймгийн Их-Уул суманд баригдсан 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр хүлээн авсан Соёлын төв гаднаас нь харахад сайхан ордон шиг хэрнээ дотор нь ороход хүйтэн зоорь шиг байна. Орон нутагт баригдаж байгаа соёлын төвүүд яаж баригдаж байгаа тал дээр хяналт тавихыг хүсэж байна." 

ШИНЭ МЭДЭЭ