МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Музейн төлбөр тогтоох аргачлалыг хэрхэн боловсруулдаг вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ АСУУЛТ АСУУЛАА:
  • Хуулийн төслийн 11.2.2-т Сан хөмрөг худалдаж авч болно гэсэн байна. Баталгаатай, хуурамч биш, оригнал мөн эсэхийг лаборторын гэрчилгээгээр баталгаажуулж, зөвлөлөөр хуралдаж авдаг нарийн журам гарах уу эсвэл музейн захирал нь харж байгаад худалдаад авчих юм уу? 
  • Сан хөмрөгөөс үзмэр хасах заалт дээр нарийн журам гарах уу?
  • Захирал нь төлбөр тогтооно гэсэн байна. Төлбөр тогтоох аргачилал нь яаж явдаг вэ? 
  • Олон нийтийн зөвлөлд ямар зөвлөл гэж оруулсан бэ?
  • Соёлын өвийг ажилтан нь эвдэж гэмтээх, алга болговол ямар журам, хуулиар хариуцлага тооцох вэ?
  • Музей дэгэлдэг, үзмэрийг засаж, сэргээдэг хүнийг хаана бэлддэг вэ? Музейг төрөлжүүлэх арга хэмжээг авах уу?
Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ САНАЛАА ХЭЛЛЭЭ:

ШИНЭ МЭДЭЭ