2020.10.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Т.Энхтүвшин: Шинээр байгуулах Соёл урлагийн байгууллагын санхүүжилт төсөвт тусгасан уу?
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
“2021 оны улсын нэгдсэн төсөв удахгүй УИХ-аар батлагдана. Аймга, орон нутаг, дүүрэгт шинээр Соёл урлагийн газар байгуулагдана гэж та түрүүн хэлсэн. Энэ ямар бүтэцтэй, хичнээн мэргэжилтэнтэй байх юм. Тэдгээрийн хөрөнгө, санхүү нь шийдэгдсэн үү?”
Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариулсан юм.