Гадаадын иргэний эрх зүйн байдлын сайжруулна
2020.10.23
Хууль, эрх зүй

Гадаадын иргэний эрх зүйн байдлын сайжруулна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Хуралдааны эхэнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар хууль санаачлагчийн илтгэлийг уншиж, танилцууллаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж байна. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ