МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

Д.Сарангэрэл: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эхний ээлжинд нэг сая жуулчин татах боломжтой гэж тусгагдсан

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
  • Хил орчмын визны асуудал дээр хяналтаа чангалаад тэр хавиар нь аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж байна. Гэтэл боломжийг нь гаргаж өгөхгүйгээс болоод эдийн засагтаа хувь нэмэр оруулж чадахгүй, нутгийн ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд энэ хуулиараа саад учруулаад байна. Тийм учраас яг хэлэлцүүлэгт орж ирэхдээ энэ зүйлсийг тусгасан зөвхөн визны аюулгүй тал гэхээсээ нөгөө талд нь аялал жуулчлалыг дэмжсэн олон улсын жишигт нийцсэн хуулийн төсөл оруулж ирвэл сайн байна.

  • Жуулчдын тоонд манай улсад ажиллаж байгаа болон суралцаж байгаа тоог оруулдаггүй. Яг тодорхой хугацаагаар аялал жуулчлалаар ирж байгаа жуулчдын тоог оруулж байгаа. 2019 онд 577.000 жуулчин авсан. Үүнээс 607 сая долларын орлогыг  улсынхаа эдийн засагт оруулсан байна. Ковид-19-ын вакцины асуудал шийдэгдвэл аялал жуулчлалаа хөгжүүлэх улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эхний ээлжид нэг сая жуулчин татах боломж бүрэн байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ