2020.10.23
Эрүүл мэнд
П.Анужин: Монгол төр хүнээ урьдчилан сэргийлэх хатуу чанд бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
"Монгол төр хүнээ урьдчилан сэргийлэх хатуу чанд бодлого байхгүй байсны гороор энэ их иргэд эмийг өдөр тутам зайлшгүй хэрэглэх болоод байна. Хэрэглэж байгаа иргэний буруу биш Монгол төр урьдчилан харж чадаагүйгээс болж үндэсний аюулгүй байдлын асуудлын нэг хэсэг болсон энэ бодлого өнөөдөр ийм зузаан эмийн тухай хууль болоод бид хэлэлцэх гээд сууж байна.
1. Бид өнөөдөр энэ алдсан төрийн бодлогоо нөхөж ард иргэдээ эрүүл байлгах, урьдчилан сэргийлэх, эрт оношлох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж өгөх гээд энэ цогц бодлогыг шингээсэн нэг ч өгүүлсэр энэ хуулийн төсөлд ороогүй байна. Ийм бодлого байгаа юу?
2. Ийм чухал хууль хэлэлцэж байхад тойргийн маань иргэн Дуламжав гуай хүссэн юм. Байнга эм хэрэглэдэг. Эмийн зааврыг монгол хэлээр бичиж болох уу?
3. Монголд хийгдэж байгаа томуугийн вакцин чанаргүй байна. Хэрвээ чанар ижил байсан бол яагаад зах зээл дээр өөр өөр үнээр зарагдаж байна вэ? гэх асуултыг дайж байна."
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.