2020.10.23
Эрүүл мэнд

Б.Саранчимэг: Урьдчилан сэргийлэх витаминыг тусгай зөвшөөрөлтэй компаниар дамжиж авах ёстой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
  • Хуулийн төслийн 3.1.10-д Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэг нь биологийн, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу? Энэ нь хуулийн төсөл дээр яаж орж ирсэн бэ?

  • Дэлхийн стандартыг хангасан эмийн сандаа зардаг урьдчилан сэргийлэх зорилготой витамин, эмийг авах гээд байгууллага дээр нь очиход энэ тусгай зөвшөөрөлтэй компаниар дамжиж ав гэдэг хуультай болсон байна. Энэ хуулийн зохицуулалт яаж орж ирсэн бэ?

  • Эмнэлгийн тоног төхөөрөмж дээр төсөвт мөнгө суугаагүй гээд тоног төхөөрөмж нь эвдэрхий байгаад байдаг.  Энэ тал дээр нэг жилийн баталгаат хугацаа оруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. 

  • Нярайн шар, уналт, таталт, аутизм, даунтай хүүхэд төрсний дараа 24 цагийн дараа шууд вакцин хийдэг. Шинжилгээ хийхгүйгээр шууд хийчихээр хүүхдэдээ маш их сөрөг талтай байдаг байна.  Вакцины тал дээр ямар бодлоготой оруулж ирж байгаа вэ?

ШИНЭ МЭДЭЭ