МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Амьдралд ойртуулсан, час хийсэн хууль болгож гаргах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Ажлын хэсгийнхэн хөдөө орон нутгаар явах хэрэгтэй байна. Яг суман дээр багийн эмч, сувилагч нартай уулзаж ярь. Эрүүл мэндийн байгууллагуудынхаа саналуудыг сайн тусгах хэрэгтэй байна. Амьдралд яг тулгарч байгаа асуудлуудын эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Эмийн хүртээмж, эмийн чанар, эмийн үнийн гэсэн гурван асуудал орж ирж байна. Даатгал, тендертэй уялдаж байна. Бүтэц зохион байгуулалт, эмийн түгээлт, үйл ажиллагаатай холбоотой зүйлс байна. Үүнийг амьдралд ойртуулсан, час хийсэн хууль болгож гаргахын тулд нэлээд ажиллагаа хэрэгтэй байна. Та бүхэн энэ хуульд хөнгөн хуумгай, залхуу бүү хандаарай.

ШИНЭ МЭДЭЭ