2020.10.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Энэ сард Гашуунсухайтын боомтоор 1,38 сая тонн нүүрс экспортложээ
Цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн нөхцөл хүнд байдалд орсон ч аажмаар өсөх хандлагатай байна. Манай улсын хувьд эдийн засаг, орлогын гол эх үүсвэр болох нүүрс, зэсийн экспорт сэргэж байна.
2020 оны 10 дугаар сарын байдлаар 1,38 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байгааг салбарын сайд мэдэгдлээ.