2020.10.26
Гадаад харилцаа
УОК-оос хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ
УОК-ын ээлжит хурал өнөөдөр болж байна.
Тус комиссоос агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана.
Засгийн газрын ээлжит хуралдаан 10 дугаар сарын 28-ны Лхагва гарагт болно.