МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Багш нарт үнэлгээний системд суурилсан цалин, урамшуулал олгохоор 2021 оны төсөвт тусгасан
2020.10.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Багш нарт үнэлгээний системд суурилсан цалин, урамшуулал олгохоор 2021 оны төсөвт тусгасан

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Төсвийн зардлыг ихэсгэчихвэл дараа нь багасгахад хүнд болдог. 

Тэвчиж болох зардлуудад дараа нь улсын төсөвт урсгал зардал болоод явахаар хөрөнгө оруулалтууд байдаг. Эргээд орлого болж үйлдвэрлэж өгдөггүй зардлууд байдаг. Тиймээс тэвчиж болох зардлуудаа танах хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын салбар, хөдөө аж ахуйн салбаруудын талбаруудад зарлага талдаа илүү ажлууд хийвэл дээр гэж бодож байна.

Юуны түрүүнд засаглалыг хараат бус болгох хэрэгтэй мөн мэргэшсэн хүмүүс байх нь зүйтэй. Төсвийн зардлыг яаралтай танах асуудлыг судлах хэрэгтэй. Халамжийн бодлого төсвийг хүнд нөхцөл байдалд хүргэж байна. Халамжийн бодлого буруу чиглэлд явж байгаа төдийгүй хөдөлмөрийн зах зээлд төрийн бодлого дутагдаж байна.

Ямар түвшний боловсролтой, мэргэжилтэн хэрэгтэй вэ гэдгийг судлаад их сургуулиудад квот өгдөг байвал зохистой. Шаардлага хангаагүй их, дээд сургууль их байна. Боловсролын салбарт  шатлалтай, зөв хөрөнгө оруулалт хийх боломж байна. 

ШИНЭ МЭДЭЭ