МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.28
Улстөр

Б.Баярсайхан: Орон нутагт төрийн албан хаагчдын улс төржилт хэрээс хэтэрч байна

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Таван төрийн байгууллага ажилладаг, орон нутагт байгаа иргэдээ дарамталдаг, улс төрөөр ялгаварладаг төрийн албан хаагч нар маш их байна. Энэ төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр орон нутагт зарцуулах төсөв гэж байна уу? Эсвэл ямар нэг төсөвгүйгээр хангалттай ажил хийх гэж байна уу?

Байнгын хороо дээр хэн нэгэн төрийн албаныханд асуулт тавьсны төлөө хүртэл ТББ-тай, хэвлэл мэдээллийн салбаруудтай нийлж гишүүдийн нэр хүндэд халдаж, мохоох асуудлууд гарсаар байна. Ийм ёс зүйгүй хүмүүсийг яам дамжуулаад ажиллуулаад байх уу? Хэн нэгний нэр хаягтай төрийн албан хаагч нар байсаар байх уу? Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа яаж мэргэшүүлж, ёс зүйтэй болгох вэ? 2021 онд орон нутаг руу юу хийх гэж байна вэ? Үүнтэй холбоотой төсөв мөнгө нь байна уу?

Түүний асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ