МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Боловсролын салбарын реформыг хэрхэн хийх вэ?

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асуулаа:

Боловсролын салбарын реформ гэж юуг үзэж байна вэ? Дээд сургуулиудаа юу гэж харж байна вэ? Үүнийг бүхэлд нь яаж харж байна вэ?

Монгол судлалд зориулсан мөнгө байгаа. Дэлхийд хорь гаруй оронд Монгол судлалын төвийг санхүүжүүлдэг Япон, Америк Орос гээд улсуудад. 2020 оны төсвийн тодотголоор байхгүй болсон. Энэ 2021 оны төсөвт хаана нь байна вэ? Соёлын сайдын багцийг харахаар 346 саяыг Монгол судлалын үйл ажиллагааг дэмжихэд гэж тавьсан нь энэ яг тэр мөнгө мөн үү?

Боловсролын яам дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын ажиллагаанд яг хэдэн төгрөг, юу юун дээр нь тусгасан бэ? Хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

Сэлэнгэ аймагтай холбоотой. Жишээ нь Түшиг сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл, Спорт цогцолбор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гэх мэт. 2020 оны төсвийн тодотголоос хасагдсан гэхдээ 2021 оны төсөвт сууна гэж тайлбар хэлж байсан. Таван ажил 2021 оны төсөвт суугаагүй байна. 

Түүний асуултанд БШУ-ны дэд сайд Б.Ганбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ