МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Улстөр

Ж.Сүхбаатар: Түр хорооныхоо ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2020.10.29/ хуралдлаа. “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Цар тахлын хяналтыг чангатгах хэрэгтэй байна. Бусад улс оронд Ковид-19 эргээд хоёр, гурав дахь давалгаа эхэлсэн байна. Бидэнд хяналтыг чангатгах хэрэгцээ байгаа учраас сар тутам түр хороо үүнийг хэлэлцэж хуралдаа тайлагнахыг хүсэж байна. Урьдчилсан сэргийлэх, хяналт гэдэг тал дээр бид ажиллах хэрэгтэй. Маск зүүлт хаа сайгүй суларч байна. Түр хорооныхоо ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ