2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Зээл, тусламжаар баяжсан орон дэлхийд байхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Европын холбооны эхний 3-т ордог эрдэмтэн Ханнс Бернер Зин Монголд ирээд хэлэхдээ, ийм их баялагтай, ийм цөөхүүлээ байж дандаа гуйлгачин царайлж, зээл гуйж явахыг ойлгохгүй байна гэж байсан. Зээлээр баяжсан орон байхгүй. Ганцхан Сангийн яам ч биш Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын байгаа царай нь л энэ.

50,8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэр гэж заасан байна. Төсвийн дэмжлэг гэдэг бол гал алдсан байна л гэсэн үг. Үүнд нийт хэдэн хувь оногдож байгаа вэ? Техникийн туслалцаанд нь хэдийг зориулах вэ? тодорхой хэлнэ үү?

Буцалтгүй тусламж байна. Бэлгийн морины шүдийг үзэхгүй гээд бөөн баяр. Гэхдээ гуя дагаж, хүзүү гэдэг шиг нөхцөл байна. Гол зорилго нь Европын холбооны нэгдсэн төсөв бүхэлдээ эсвэл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч хооронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гааль, НӨАТ болон бусад ижил төрлийн татвараас чөлөөлөх гэж заасан байна. Үүнд хэдэн төгрөгийн чөлөөлөлт орж байна вэ? Үүнийг тодруулж өгнө үү? 

Гадаад өрийн тааз хэмжээ тошгтмол хугацаанд мэдээллээ өгч байвал сайн байна. Одоо ямар хэмжээнд явж байгаа вэ?"

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ