2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
П.Анужин: Хуулийн үр өгөөж хэзээ гарч эхлэх юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаанаар Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
"Насаараа хөдөлмөр эрхлээд тэтгэвэрт гарахаараа эмзэг давхаргад шилждэг энэ шударга бус байдлыг арилгаж өгөөч ээ гэсэн нийгмийн хүлээлт хүн бүрт байгаа. Энэ шударга бус байдлыг өөрчилж чадна гэж амалсан учраас иргэд бидэнд саналаа өгсөн. Тиймээс энэ хуулийг хэлэлцэн батлах ёстой. Шаардлагатай гэдэг үгээр хөнгөн хуумгай хууль гаргаж болохгүй. Энэ хууль санхүүгийн тогтолцоо, түүний хууль эрх зүйн орчныг бүтэн өөрчилнө. Иймээс энэ хуульд няхуур нухацтай хандах ёстой.
Засгийн газрын 4 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл байна. Үүнд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зарим нэг зорилттой уг хуулийн төсөл нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлт гарсан өдрөөс хойш зөрчлийг нь нийцүүлсэн юм уу?
Хуулийн талаар хийгдсэн судалгаа тоон үзүүлэлт, тооцоолол, мэдээлэл нь хэр байна вэ? 2% гэдгийг ямар судалгаанд үндэслэн гаргасан бэ? нэгэнт сайн дурынх юм бол 50-10 хувь байж болохгүй гэж. Тухайлбал 10 жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа иргэдийн хувьд 2% бол хангалттай хувь хэмжээ биш ээ. Өөрчлөх тухай ярьж байгаа ч хэр их мөнгө хуримтлуулах боломжийг тооуохоор хангалттай байж чадах уу?
Олон тэтгэвэртэй, амьдралд нь хүрэлцдэггүй хүмүүси ингэж асуух байх. Тэдэнд яаж үйлчлэх юм. 440 мянган орчим тэтгэвэр авагч байгаа. Тэдэнд энэ хууль яг яаж үйлчлэх вэ?
Яг энэ хууль хэзээнээс үр өгөөжөө өгөх юм бэ? Хурдан хэлэлцэж батлая гээд л байна. Яг үр өгөөж нь хэзээнээс гарах юм бэ?"
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.