Резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгож, жолооч, ЭМХТ-ийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа
2020.10.30
Эрүүл мэнд

Резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгож, жолооч, ЭМХТ-ийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа

Ковид-19 цар тахлын аюултай хэцүү бэрх энэ цаг үед эх нутгаа зорин ирсэн нийт 27000 иргэдийг 705 резидент эмч хариуцсан ажиллаж байна.

Хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоногийн турш тусгаарлан ажиглах байранд байрлуулах бөгөөд хэрвээ Ковид-19 илэрсэн тохиолдолд эдгэрэх хүртэл хугацааг сунган эмчилдэг. Энэ нь эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууд дутагдахад хүргэж байгаа тул Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалыг баримтлан резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа билээ.

Дэлхий нийтийг цочроож буй Ковид-19 цар тахлын аюултай энэ цаг үед өөрийн эрүүл мэндээс илүүд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй резидент эмч нарт мөнгөн урамшуулал олголоо. Түүнчлэн энэ үеэр тусгаарлах байранд ажилласан ЭМХТ-ийн мэргэжилтнүүд, жолооч нарт ОБЕГ-ийн шагнал гардуулсан байна.

Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй резидент эмч нар нь иргэдийн биеийн байдлыг хянаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хавьтлыг аль болох бага байлгах үүднээс өдөрт 5 удаа хоол зөөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, тусгаарлалтад ажиллаж байгаа багийг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ