2020.11.02
Улстөр
Ч.Ундрам гишүүний урилгаар Сэлэнгэ амйгийн МХГ-ын хамт олон Төрийн ордонд зочиллоо
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын урилгаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус газрын хамт олонд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоомж болоод Засгийн газраас Сэлэнгэ аймагт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ажлын амжилт хүслээ.
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Байгаль орчин, Дэд бүтэц, Хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, Боловсрол, Хүнсний хяналтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Итгэмжлэгдсэн лаборатори гэсэн 4 нэгж нийт 46 ажилтантайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.